Английн зохиолч K.J.Rowling-н зохиол болох Harry Potter-н нэгдүгээр боть. Дэлхийн олон орны олон хэл дээр орчуулагдаж олон сая хувь борлогдсон энэхүү зохиолыг тун удахгүй монгол хэл дээрээ уншина гэдэгт найдаж байна. Энэхүү зохиол нь өөрийн онцлог, үйл явдалаараа олон сая хүмүүсийг байлдан дагуулсан (хүүхэд, залуус, нас тогтсон хүмүүс) ба зохиолчийгоо дэлхийн хамгийн баян эмэгтэйчүүдийн жагсаалтанд оруулж чадсан юм. За ингээд энэхүү зохиолын шимтэн уншицгаая!
Номын агуулгаас товч дурдахад... Гол дүрийн Harry Potter авга ахындаа амьдардаг байж байгаад шидтэний сургуульд (Хогвард) орохоор болж холын замд гардаг. Түүний амьдралд тохиолдсон энэхүү үйл явдал нь үнэхээр гайхалтай байсан бөгөөд Харри маань сургуульдаа орсоноор өөрийн амьдралын 2 найз болох Рон Хармони 2-той танилцдаг. Сургуульдаа ороод анги бүрдүүлэлтээс эхлүүлээд олон олон адал явдалуудтай учрах болноо... Ингээд та бүхэн эх зохиолоо тавтай суун тухлан уншаарай!
Аймшгийн зохиолоороо дэлхийд 1-рт бичигддэг зохиол Stephen King-н "Insomnia" зохиолыг та бүхэндээ хүргэж байна. Энэхүү ном 1994 онд хэвлэгдсэн бөгөөд Bram Stoker Award for Best Novel шагналд нэр дэвшиж байжээ. Энэхүү зохиолыг уншиж үзье гэсэн боловч admin миний бие аймшгийн зохиолд дургуй болохоор уншиж эхлэхийг хичээсэнгүй. Аймшгийн зохиолд дуртай, англи хэлний мэдлэгээ дээшлүүлэхийг хүссэн залуус татаад аваарай! Та бүхэнд үнэхээр хэрэг болно гэдэгт эргэлзэхгүй байна.
Алдарт зохиолч K.J.Rowling-н зохиол болох Harry Potter and The Half-Blood Prince-г уншихаар та бүхэндээ хүргэж байна. Мэдээжийн хэрэг та бүхэн энэ зохиолоор хийгдсэн киног үзсэн гэж найдаж байна. Зохиол нь киноноосоо арай ондоо. Арай илүү аймшигтай зүйлүүд гардаг юм билээ. Англи хэл сурж байгаа залуус уншихад маш тохиромжтой бөгөөд зохиол өөрөө бас давгүй энгийн хэллэгтэй болохоор дунд шатны мэдлэгтэй хүн ерөнхийдөө ойлгоод байхаар юм.