English for the financial sector PDF Print E-mail
Written by Administrator   
Friday, 26 March 2010 08:53

Санхүүгийн салбарынханд зориулсан англи хэлний номыг орууллаа. Компаниудын менежрүүдэд маш их хэрэг болно гэдэгт итгэж байна. Энэхүү номонд санхүүгийн учир зүй нь олдодгүй хэллэгүүдийг бүгдийг нь жишээ сэлттэй нь оруулж өгсөн нь үнэхээр өгөөжтэй болсон байгаа. Кембриджийн их сургуулиас гаргасан ном болохоор агуулгын хувьд үнэхээр сайн болсон байналээ. За ингээд та бүхний мэдлэгийн санд энэхүү номыг зориулав.

Read more...
 
A Practical Guide Swing Trading PDF Print E-mail
Written by Administrator   
Thursday, 11 March 2010 04:29

Swing Trade буюу хэмнэлээр арилжаа хийх аргачлалын тухай, ханшийн хөдөлгөөний хэмнэлийг зөв тодорхойлох арга, аргачлалыг дэлгэрэнгүй оруулж өгсөн ном байна лээ. Ерөнхийдөө Гадаад валютын арилжаа эрхлэгч та бүхэн мэдлэг бол хүч гэсэн зарчимаа бариад өөрийгөө ямагт хөгжүүлэхийн төлөө байвал тун удахгүй сайн худалдаачин болно гэдэг нь тодорхой байдаг... Арилжааны хэмнэл гэдэг нь өөрөө хамгийн түрүүнд мэдэрч чаддаг байх хэрэгтэй... За ингээд та бүхний эрдэмийн их далайд дусал нэмж байгааг хүлээн авна уу.

 

Last Updated on Thursday, 11 March 2010 04:46
Read more...
 
Stop Losses Are For Sissies PDF Print E-mail
Written by Administrator   
Tuesday, 09 March 2010 05:38

Форексийн арилжааны хамгийн чухал зүйл болох STOP LOSS буюу алдагдалыг зогсоох байрлалын тухай номыг орууллаа. Эрхэм трэйдэрүүд та бүхэн энэхүү номноос SL-н шинж чанар, брокерууд SL-г хэрхэдэг талаар, хамгийн сайн SL гэж юу болох талаар маш олон шинэ соргог мэдээллүүдийг олж авах болно.

Last Updated on Tuesday, 09 March 2010 06:09
Read more...
 
Business Week Magazine- March 8, 2010 PDF Print E-mail
Written by Administrator   
Monday, 08 March 2010 08:51

Last Updated on Monday, 08 March 2010 09:56
Read more...
 
How George Soros Knows What He Knows PDF Print E-mail
Written by Administrator   
Sunday, 07 March 2010 06:52

Дэлхийн толгой баячуудын нэг... Улс орны төв банкыг айлгадаг... Топ трэйдэр... Тиймээ энэ бол мэдээжийн хэрэг Жорж Сорос. Тэрээр 1930 оны 8-р сарын 12-нд Унгарт төрсөн. Тэрээр зөв хөрөнгө оруулалтуудынхаа ачаар олон тэрбумын ашиг олдог ба бас түүнийхээ хэрээр бусдад тусалдаг маш өглөгч, өнөөгийн нийгмийн "топуудын топ"-д зүй ёсоор тооцогдох гавъяатай хүн. Түүний сан дэлхий даяар үйл ажиллагаагаа явуулж дэлхийн олон сая залуучуудыг тусалж дэмжиж байдаг. Энэ удаад та бүхэнд Доктор Кимбалистагийн түүний талаар бичсэн, түүний арилжаа хэрхэн хийдэг талаар судалж бичсэн номыг орууллаа. Энэ мэдээжийн хэрэг Соросын өөрийн бичсэн ном биш болохоор илүү сонирхолтой зүйлс таныг хүлээж байгаа. Тэр хэрхэн ингэж их ашиг олдог юм бол? Тэр хэрхэн ингэж сайн хөрөнгө оруулалт хийдэг юм бол? ...Асуултуудын хариулт таны өмнө нээлттэй боллоо. Бүгдээрээ түүн шиг, түүнээс ч илүү хөрөнгө оруулагч, трэйдэрүүд болохын төлөө урагшаа! Гэхдээ эхлээд суралцах хэрэгтэй шүү! АМЖИЛТ!

 

Last Updated on Sunday, 07 March 2010 07:09
Read more...
 
Trade Both Trend and Range PDF Print E-mail
Written by Administrator   
Sunday, 07 March 2010 06:14

Форексын арилжаачиддаа зориулаад чиглэл дагаж арилжаа хийх тухай ном орууллаа. Энэхүү номонд Чиглэлийн шинжилгээг хэрхэн хийх, чиглэл эргэх, үргэлжлэх шинжилгээг хэрхэн хийх талаар дэлгэрэнгүй өгүүлсэн байналээ. Мэдээжийн хэрэг шинжилгээгээ хийх техник индикаторуудыг дэлгэрэнгүй тайлбарлаж өгсөн. Ашиглагдах индикаторууд нь RSI MA MACD гэх зэрэг индикаторууд байсан ба мэдээжийн хэрэг Candlestick chart-н хэлбэрүүдийг ашиглаж байна лээ. Агуулга нь үнэхээр таалагдсан нь магадгүй админ миний өөрийн ашигладаг арга барилтай тун төстэй. Зарим талаараа адилхан юм байна лээ :) За ингээд бүх трэйдэрүүддээ амжилт хүсээд тун удахгүй долларын саятангууд форексчдоос олноороо төрөх болтугай хэмээн ерөөе!

Last Updated on Sunday, 07 March 2010 06:31
Read more...
 
Harry-Potter-and the Sorcerer's Stone PDF Print E-mail
Written by Administrator   
Wednesday, 03 March 2010 11:05

Английн зохиолч K.J.Rowling-н зохиол болох Harry Potter-н нэгдүгээр боть. Дэлхийн олон орны олон хэл дээр орчуулагдаж олон сая хувь борлогдсон энэхүү зохиолыг тун удахгүй монгол хэл дээрээ уншина гэдэгт найдаж байна. Энэхүү зохиол нь өөрийн онцлог, үйл явдалаараа олон сая хүмүүсийг байлдан дагуулсан (хүүхэд, залуус, нас тогтсон хүмүүс) ба зохиолчийгоо дэлхийн хамгийн баян эмэгтэйчүүдийн жагсаалтанд оруулж чадсан юм. За ингээд энэхүү зохиолын шимтэн уншицгаая!

Номын агуулгаас товч дурдахад... Гол дүрийн Harry Potter авга ахындаа амьдардаг байж байгаад шидтэний сургуульд  (Хогвард) орохоор болж холын замд гардаг. Түүний амьдралд тохиолдсон энэхүү үйл явдал нь үнэхээр гайхалтай байсан бөгөөд Харри маань сургуульдаа орсоноор өөрийн амьдралын 2 найз болох Рон Хармони 2-той танилцдаг. Сургуульдаа ороод анги бүрдүүлэлтээс эхлүүлээд олон олон адал явдалуудтай учрах болноо... Ингээд та бүхэн эх зохиолоо тавтай суун тухлан уншаарай!

Last Updated on Wednesday, 03 March 2010 14:49
Read more...
 
<< Start < Prev 1 2 3 4 Next > End >>

Page 1 of 4

Polls

Танд ямар төрлийн ном хэрэгтэй байна?
 

Who's Online

We have 1 guest online